Газар зүйн мэдээллийн санг бүрдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-26 17:07:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн санг бүрдүүлж байна.

Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу “Вектор мэп”, “Инженер геодези” ХХК-иуд нь Бугат, Сайхан, Сэлэнгэ, Баяннуур, Бүрэгхангай, Могод, Рашаант сумын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэснийг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өглөө. Энэ талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.Ганбаатар:

- Уг газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн санг бүрдүүлснээр улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн амын суурьшил, хаягжуулалт, угсаатан зүй, түүх, соёл, эдийн засаг, газрын баялаг зэргийг тодруулан бататгахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн монгол нэрээр газар нутгаа нэрлэж занших, газар зүйн нэрээ хадгалах, хамгаалах, түүхэн нэрийг сэргээх, газар усны нэрийг хойч үедээ үнэн зөв газар зүйн нэрийг өвлүүлэн үлдээх, газар зүйн нэрийн түүхэн баримт бичиг, зургийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2022-2023 онд үлдсэн есөн сумын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна гэлээ.

相关新闻