Коронавирусний халдварын есөн тохиолдол шинээр бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 403 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 9-ээр нэмэгдэж, нийт 280 боллоо.
Тодруулбал, Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн гурван хүн,
Буянт сумын халдвартай иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд
байсан зургаан хүнээс хоёр дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн
байна.
Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын
тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн (2021.06.03) байдлаар 23 хүн
хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс нэг хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь
хөнгөн байна. Сүүлд халдвар илэрсэн есөн иргэнийг өнөөдөр "Тусгаарлах
эмнэлэг"-рүү тээвэрлэнэ.
Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 102, тусгаарлан ажиглах байранд 116, гэрийн тусгаарлалтад 8, гэрийн ажиглалтад 493 иргэн тус тус байна.