ХОВД: Том голуудын усны түвшин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-01 12:21:26

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар алтайн нуруунаас усжих Ховд аймгийн том голуудын усны түвшин 19-42 см нэмэгджээ.


Тодруулбал, Ховд гол үерийн түвшнээс 19 см илүү байгаа бол Буянт, Булган, Төгрөг голынх олон жилийн дундажаас 29-42 см даван үерлэж байгаа юм.


Иймээс дээрх гол дагуу суурьшиж байгаа айл өрх болон аялал зугаалгаар амарч буй иргэдийг сонор сэрэмжтэй байж, голын эрэг дагуу бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.


Өнөөдөр Ховд аймгийн нутгаар үүлшинэ. Зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Агаарын температурын хувьд уулархаг нутгаар +20+25 градус, бусад нутгаар +25+30 градус дулаан байна. 


相关新闻