1180 хандивлагчаас 421,2 сая төгрөгийн хандив тусламж цуглажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Малчдад туслах хандивын аяны хүрээнд Дундговь аймгийн Онцгой
комисст 1180 хандивлагчаас
207,3 сая төгрөгийн мөнгөн, 213,9 сая төгрөгийн мөнгөн бус, нийт 421,2 сая төгрөгийн хандив тусламж цуглажээ.
Энэ оны
3 дугаар сарын 14-нд тус аймагт байгалийн гамшигт үзэгдэл болж, энэхүү
гамшигт өртсөн малчдад туслах зорилгоор аймгийн Онцгой комиссоос “Малчдад
туслах хандивын аян”-ыг эхлүүлсэн.
Аяны хүрээнд
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, С.Батболд, Д.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг Ерөнхийлөгчийн
тамгын газрын дарга Ө.Шижир, Дундговь, Өмнөговь аймгийн Ардчилсан нам, Өмнөговь
аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Улсын
начин А.Алтанхуяг, Э.Даш, “Дундговь урлаг сан”, “Дундговь хөгжлийн ассоциаци”, Дэлгэрцогт
сумын уугуул Б.Баттүшиг, Дуучин Э.Төрмандах, орон нутгийн төрийн байгууллага, аж ахуйн нэгж, гадаад,
дотоодод оршин суугаа уугуул иргэд, хүмүүнлэгийн байгууллагууд, нэг үеийн
төгсөгч, хамт олон, иргэд сайн дураараа энэхүү аянд нэгдсэн байна.
Мөн аймгийн
Гамшгийн эрсдэлийг бууруулах нөөц сангаас 170,7 сая төгрөгийн өвс тэжээлийг 15
суманд аймгийн ЗДТГ-аас хуваарилан хүргүүлсэн аж.
УИХ-ын гишүүн
Б.Саранчимэг 290,1 сая төгрөгийн үнэ бүхий 269,0 тн тэжээлийг аймгийн ХХААГ-аар
дамжуулан 15 сумын малчин өрхүүдэд хуваарилж олгосон бол дуучин Л.Болдбаатарын хандивын өвсийг
Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Өндөршил, Хулд суманд хүргүүлжээ.
Онцгой комисс хандиваар орж ирсэн бэлэн мөнгийг дараах
байдлаар зарцуулжээ. Үүнд: малчдад шатахууны дэмжлэг, сэг зэм устгах, өвс
тэжээл татах зэрэг сумаас зохион байгуулж буй арга хэмжээнд зориулж 125,993,710
төгрөг, аймгийн Онцгой комиссоос малчдад чиглэсэн үйл ажиллагаанд 48,853,100
төгрөг, сумдад өвс тэжээл хүргэх, хандив тусламжийг Улаанбаатараас тээвэрлэн
ирэх зэрэг үйл ажиллагаанд 17,602,000 төгрөг, зүүн сумын малчдад өгсөн хүнс,
эмийн багцад 16,950,000 төгрөг тус тус зарцуулсан байна.
Мөн МҮОНХТ-ийн “Малчны нөмөр” нэвтрүүлгийн бэлтгэл ажил, тус
нэвтрүүлгийн QPAY аппликейшн,
хандивлагчдад өгсөн талархал хэвлүүлэх зэрэг үйл ажиллагаанд 7,472,900, Нэгдсэн
эмнэлэгт ЭХО аппаратны хэвлэгч машин, Сайнцагаан сумын төв зам дагуух камерын
засвар, хяналтын пост, сорьц зөөвөрлөх шатахуунд зарцуулсан нийт зардал 6,828,200
төгрөг болсон байна.
Аймгийн Онцгой
комисст цугласан хандивын зарцуулалтын байдалд хөндлөнгийн аудит хийлгэж байгаа ба аудитын дүнг олон нийтэд мэдээлнэ гэдгээ
аймгийн ЗДТГ-аас мэдээлээд байна.