Сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-20 14:29:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ний өдөр 488 хүнээс PCR шинжилгээний сорьц авахад бүгд сөрөг гарлаа. 182 хүн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгснөөс Баян-Өндөр суманд нэг эерэг тохиолдол илэрсэн байна.

Тусгаарлах байрнаас 4 хүн гарч, 13 хүн нэмэгдэж орсон ба нийтдээ 70 хүн тусгаарлалтад байна. Мөн гэрийн ажиглалтад 492 хүн байгаа юм.

Аймгийн БОЭТ болон Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт нийтдээ 45 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас бүгд биеийн байдал хөнгөн байна.

Тус өдөр вакцины эхний тунд 89 хүн хамрагдаж, нийт дүнгээр 87 хувьтай байгаа бол 2 дахь тунд 5 хүн хамрагдаж, 7.7 хувийн үзүүлэлттэй байна. 

相关新闻