Худалдаа, үйлчилгээний 19 төвийн үйл ажиллагааг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-18 17:14:23

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 373 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй.  

Тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар коронавирусний халдвар авсан нийт 247 иргэнээс 244 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. Мөн одоогоор  гурван иргэн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс нэг иргэний биеийн байдал маш хүнд, бусад нь хөнгөн байна.

Ховд аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 16 иргэн буй. Мөн тусгаарлан ажиглах байранд 39, гэрийн тусгаарлалтад 15, ажиглалтад 217 иргэн байна.

Коронавирусний халдвар авсан иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдээгүй тул халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлага хангасан зарим худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг нээж, хэвийн ажиллаж байна. 

Өөрөөр хэлбэл, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, хяналт шалгалтын үр дүнд одоогийн байдлаар худалдаа, үйлчилгээний 19 төвийн үйл ажиллагааг нээв.  

Цаашид бусад томоохон зах, худалдааны төвд халдвар хамгааллын шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж, үйл ажиллагааг нь нээхээр төлөвлөжээ.  

相关新闻