Сүхбаатар аймгаас 173 сонгогч шилжин явжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-20 18:12:28

Сонгуулийн хуулийн дагуу сонгогчийн шилжилт хөдөлгөөн энэ сарын 19-ний өдрөөр дууссан. Сүхбаатар аймгийн хэмжээнд 205 сонгогч шилжин ирж, харин 173 сонгогч шилжин явжээ. Шилжиж ирсэн сонгогчид  тухайн санал өгөх газраа бүртгэлээ хийлгэн баталгаажуулж байна.

Хуулинд заасны дагуу аймаг, хот дотор шилжилт хөдөлгөөн хийгээгүй. Аймгаас аймаг руу, аймгаас нийслэл хотруу гэх зарчмаар шилжүүлэг хийгдсэн, сонгогчийн шилжилттэй холбоотой ямар нэг зөрчил одоогоор гараагүй байгаа гэж аймгийн сонгуулийн хорооны гишүүн, УБСГ-ын дарга Г. Эрдэнэбат хэллээ.

Харин 06 сарын 21-нээс эхлэн санал өгөх байранд өөрийн биеэр ирж санал өгөх боломжгүй, өөрөөр хэлбэл зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүмүүсийн бүртгэлийг хийж эхлэх юм байна.

Т. Одончимэг

相关新闻