“Хог биш мод тарья” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас санаачилсан “Хог биш мод тарья” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Агаар, орчны бохирдлыг
бууруулах, цөлжилтийг сааруулах, Ховд хотын тохижилт, хог хаягдал, ногоон
байгууламжийн менежментийг сайжруулахад иргэд, олон нийтийн оролцоог
нэмэгдүүлэх зорилго бүхий тус аяны хүрээнд өнгөрсөн жил алим, чацаргана, улиас,
хайлаас зэрэг 12 төрлийн 60 мянга орчим мод, бут сөөг тарьсан.
Тэгвэл энэ жилийн
тухайд “Хог биш мод тарья” аяны хоёр дахь удаагийн үйл ажиллагааны нээлт болгон
Бичигтийн хөтлөөс Ховд аймгийн төв
хүртэлх газарт гурван төрлийн 2000 гаруй мод тарьж, “Төлөөлөгчдийн төгөл” байгууллаа.
Тус ажлыг Ховд аймгийн
ИТХ-ын төлөөлөгчид, хурлын Ажлын алба, Дэлхийн байгаль хамгаалах сан, “Түмэн модот
хаалга” ТББ хамтран зохион байгуулжээ.
Ийнхүү цаашид “Хог биш мод тарья” аяны үйл
ажиллагааг үргэлжлүүлж, аймаг, сум орон нутгийн иргэд идэвхтэй оролцохыг зохион
байгуулагчдын зүгээс уриалж байв.