Аялал жуулчлалын цахим форум зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-27 18:47:25

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга “Аялал жуулчлалын цахим форум”-ыг 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Аймгийн Засаг даргын 2020-2014 оны үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрт байгаль, түүх, соёлын өвийн онцлог бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн, төрөлжсөн, тогтвортой аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн үр өгөөжтэй салбар болгон хөгжүүлэхээр тусгасан юм.

- Булган аймаг бол Монгол орны аялал жуулчлалын томоохон цогцолбор. Төв халхын түүх соёлын өлгий, нүүдэлчдийн язгуурын идээ ундааны охь дээж айргийн нутаг. Байгаль нь жилийн дөрвөн улиралд үзэсгэлэн төгс оршдог, дотоод гадаадын аялагчдын зорьж ирдэг хангай говь хосолсон байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Аялал жуулчлалын цахим форумд “Булган аймагт тавтай морил” илтгэл танилцуулна гэж аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ мэдэгдлээ.

相关新闻