Сүү хөргөх тоног төхөөрөмж бүхий зоорь барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-17 23:54:33

Булган аймгийн Хялганат тосгонд сүү хөргөх тоног төхөөрөмж бүхий үйлдвэртэй зоорь баригдаж байна.

Энэхүү ажлыг "Сүү" хувьцаат компанийн Орхон аймаг дахь салбарын захирал н.Оюунчимэг ахлан хариуцаж ажиллаж байгаа бөгөөд одоогоор барилгын ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна. Цэвэр бохир ус, хөргүүрийн асуудлаа шийдсэн, сүү хадгалах савнуудаа авчирсан боловч хараахан суурилуулж амжаагүй байна. Энэхүү сүү хөргүүрийн зоорь ашиглалтад орсноор малчдын сүүг эдийн засгийн эргэлтэнд оруулан сав баглаа боодлыг цогцоор нь шийдэн зах зээлд нийлүүлэх өргөн боломж нээгдэж байгаа юм байна.

Хялганат тосгон нь Орхон аймгаас 70 км-ын зайтай оршдог.

                                                                                                                                        П.Батням

相关新闻