Коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 58 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-04-09 16:34:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 13 тохиолдол шинээр нэмэгдэж, батлагдсан нийт тохиолдол 58 боллоо. 

Тодруулбал, тусгаарлан ажиглах байрнаас 8, гэрийн ажиглалтаас 3, эрүүл мэндийн ажилтан халдвар авсан 2 тохиолдол батлагдав. Дээрх батлагдсан тохиолдлууд нь хоёр, гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр илэрчээ. 

Тусгаарлан эмчлэх байранд эмчлүүлж буй 49 иргэнээс 5 иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад иргэдийн биеийн байдал хөнгөн, тогтвортой байгаа аж.  

相关新闻