Халдвар авсан хүүхдийн эх үүсвэр нь тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-06 14:39:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт халдварын долоон тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 47 боллоо. Мөнххаан суманд дөрөв, Уулбаян суманд хоёр, Эрдэнэцагаан суманд нэг тохиодол илэрчээ. Эрдэнэцагаан суманд илэрсэн тохиолдол нь нэг ой зургаан сартай хүүхэд бөгөөд өвчний эх үүсвэр тодорхойгүй байгаа аж.

Тухайн нярай нь сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд тандалтын шинжилгээгээр коронавирусний халдвар илэрчээ. Улмаар ойрын харьцагч болон гэр бүлийн гишүүдийн шинжилгээг авч оношлуулахаар илгээсэн байна.

Нийт батлагдсан тохиолдлын 46 нь Баруун-Уртад, дээрх нярайг суманд нь тусгаарлан эмчилж байна.

Баруун-Урт суманд өвчлөл бүртгэгдээгүй хэвээр байна. 

相关新闻