Ардын хувьсгалын 100 жилийн ойн аймгийн баяр наадмын хороо байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн аймгийн баяр наадмын бэлтгэлийг хангах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах аймгийн хороо, салбар хороодыг давхардсан тоогоор 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
Нийгэм соёл,
спорт, эдийн засаг, аж ахуй, тохижилт үйлчилгээ, үндэсний бөх, хурдан морь, үндэсний сур, шагайн
харваа, нийгмийн хэв журам сахиулах, хүнсний
бүтээгдэхүүн, эрүүл ахуй, орчны ариун цэврийн шаардлага хангуулах зэрэг найман салбар
хороо ажиллахаар боллоо.
Өндөржүүлсэн
бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан коронавирусний халдвараас
урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах үүднээс бөхийн барилдаан, сур, шагайн
харваа, хурдан морины уралдаанд оролцогчдын биеийн халууныг хэмжих, гарыг ариутгах
зэрэг халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч, баяр наадмыг цахим байдлаар олон
нийтэд үзүүлэх, наадмын талбай, морь барианы газар, сур, шагайн талбайд
халдваргүйжүүлэлт хийх, нийтийн хэв журмыг сахиулах, болзошгүй аюул ослоос
урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг баяр наадмын хорооны дарга, аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайханд даалгасан байна.