Дотуур байрны сурагчдыг 6 хоног гаргахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-30 00:03:03

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд 770 гаруй хүүхэд сурагчийн дотуур байранд амьдарч байна. Эдгээрийн 200 орчим нь Баруун-Урт сумын Боловсрол өргөө нэгдсэн дотуур байранд амьдардаг. Тэгвэл эдгээр сурагчдыг энэ долоо хоногт байрнаас нь гаргахгүй байхаар шийдвэрлэлээ. 

Учир нь халдвар авсан нь батлагдсан иргэний ойрын харьцагч нэг багш Баруун-Урт сумын дөрөвдүгээр сургуулийнх бөгөөд мөн дам харьцагч нар нь зарим сумын багш нар байгаа юм. Иймд харьцагч нарыг бүрэн шинжилгээнд хамруулсны дараа дотуур байрны сурагчдыг хэрхэхийг дахин хэлэлцэх юм. 

Дээрх хугацаанд сурагчдад амин дэмээр баялаг хоол хүнс өгч, тэдний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг мэргэжлийн байгууллагад үүрэг болгов. 

Харин аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг эхлүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаалаа. 


相关新闻