Малчдын им, тамганы лавлах гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ, Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөлөөс санаачлан “Баянжаргалан
сумын малчдын им, тамганы мэдээлэл” лавлах гаргажээ.
Малчид сумынхаа бусад айлын малын им, тамгыг мэдэж
авснаар хулгайд алдагдах, цагийн мууд мал уруудах, алга болоход бие биедээ
утсаар мэдээ өгч, туслах зорилготой юм.
Энэхүү лавлахад 244 малчин өрхийн мэдээлэл багтсан ба эдгээр
өрхүүд нь хөндөлтэй чандмань, сэрээ, ханхар сар, алх, дан сар, саран дэвсгэртэй
зүрх, тангад ма, нар сар, дан сар, чойжин зэрэг 42 төрлийн тамга, 13 төрлийн им
буюу чихлээс хэрэглэдэг ажээ.
