Халдвар илэрсэн аймгуудтай залгаа нутагладаг сумдад хяналтын пост ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий, Дорноговь аймагт коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор аймгийн Шуурхай штаб хуралдлаа. Тус хурлаар дээрх аймгуудтай хил залгаа нутагладаг сумдад тогтмол хяналтын пост ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зааг нутаг Давсанбарах дахь постын хүчийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь чангатгах чиглэл өгөв.
Мөн Бор-Өндөр чиглэлд тус аймгийн Уулбаян, Түмэнцогт сумын нутгаас уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийдэг компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.
Коронавирусний халдвар орон нутгуудад эрчимтэй тархаж буй энэ үед мэргэжлийн байгууллагууд хяналтаа эрчимжүүлж, ААНБ-ын урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд тогтмол хяналт шалгалт хийхийг үүрэг болгов.