Дам болон ойрын хавьтлыг илрүүлэх тандалтын ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх тандалтын ажил үргэлжилж байна.
Энэ сарын 21-24-ний хугацаанд аймгийн Биеийн тамир спортын газарт гар бөмбөг болон бөхийн секцэд явсан хүүхдүүд 89132338 дугаарын утсаар холбогдохыг аймгийн Онцгой комисс санууллаа. Мөн өдрүүдэд төв замын чиглэлд такси үйлчилгээ үзүүлсэн жолооч нар 80501055 дугаарын утсаар яаралтай холбогдохыг зөвлөв.