МЭЕГ-аас малын сэг зэм устгах ажилд зориулж 8,2 сая төгрөгийн тусламж олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн ерөнхий газраас байгалийн гамшигт үзэгдлийн
улмаас хорогдсон малын сэг зэм устгах ажилд зориулж Дундговь аймгийн МЭГ-т
халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, шүршигч аппарат зэрэг 8,2
сая төгрөгийн тусламж олголоо.
Тодруулбал, тус аймгийн мал эмнэлгийн газрын хүсэлтээр нэг
болон олон удаагийн халдвар хамгааллын 205 ширхэг хувцас, гурван төрлийн 60 кг
халдваргүйтгэлийн бодис, шүршигч таван ширхэг аппарат зэргийг
ирүүлсэн.
Малын сэг зэмийг устгах бодис, халдвар хамгааллын хувцас,
шүршигч аппарат гээд тусламжаар ирсэн зүйлсийг 15 сумын МЭҮ-ний 36 нэгж, Мал
эмнэлгийн тасаг, ЗДТГ-т хуваарилж байгаа бөгөөд суманд дээрх байгууллагууд
хамтран ажиллах ажээ.
Өнөөдрийн байдлаар хэчнээн мал хорогдож, сэг зэмийг нь
устгах шаардлагатай байгаа талаар аймгийн МЭГ-аас тодруулахад “малчид шуурганд
уруудсан 500-600 гаруй малаа олоогүй, сэг зэм нь ч гүйцэд олдохгүй
байна” гэлээ.