Шуурхай хариу арга хэмжээний баг Улаанбаатарыг зорьлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-23 11:49:27
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны захиалгаар шуурхай хариу арга хэмжээний таван хүний бүрэлдэхүүнтэй баг Дундговь аймгаас Улаанбаатар хотод нэг сарын хугацаатай ажиллахаар боллоо.

Улаанбаатар хотод үүссэн коронавирусний халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэхийн тулд 16 аймгийн 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулах шийдвэр гарч, аймгуудаас эмнэдгийн ажилтнууд нийслэлийг зорьж байна.

Ийнхүү Дундговь аймгаас Нэгдсэн эмнэлгийн халдвар судлаач эмч Д.Мөнх-Од, дотрын эмч Х.Хишигбат, сувилагч М.Ганпүрэв, лаборант С.Бямбасүрэн, жолооч М.Мөнх-Учрал нар голомтод нэг сар ажиллахаар явлаа.  

相关新闻