Шороон шуурганы улмаас мал хорогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн өмнөд бүсийн нутгаар болсон хүчтэй шуурганы улмаас иргэд, төрийн байгууллагад нэлээд хохирол учирлаа.
Тус аймгийн Гурванбулаг сумын сургуулийн спорт заалны дээвэр хуурч, цэцэрлэгийн гэр, сумын төвийн айл өрхийн тал хувийнх нь хашаа нурж, 10 гаруй өрхийн гэр нурж унажээ. Мөн бог мал шуурганы улмаас элсэнд дарагдаж хорогдсон байна.
Хохирлын хэмжээ бүрэн гараагүй байна. Аймгийн ИТХ, ЗДТГ-ын ажлын хэсэг тус суманд ажиллаж байсан бөгөөд байгалийн гэнэтийн аюулд өртсөн байдлыг газар дээр нь танилцаж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөгөө өглөө.