Төрийн дээд одон, медаль гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-09 11:13:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улс, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан иргэдийг төрийн дээд одон, медалиар шагнав.  

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор дөрөв, Алтан гадас одонгоор 21, Цэргийн гавьяаны одонгоор хоёр, Хөдөлмөрийн хүндэт медалиар 21 иргэнийг шагнав. Мөн зарим салбарын тэргүүний ажилтан цол тэмдгийг мөн гардуулан өгсөн юм.

Шагналыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, аймгийн Засаг дарга М.Идэрбат нар бусад удирдлагуудын хамтаар гардуулан өглөө. 

相关新闻