“Хаалга” төслийн нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл Монголын эмэгтэйчүүдийн холбооноос үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа “Хаалга” төслийн нээлтийг зохион байгууллаа.
Олон улсын
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хаалга” төслийн хүрээнд охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэрлэх “Асуудлыг асууя” санал
асуулгыг зохион байгуулж байгаа юм байна. Эмэгтэйчүүдийн байгууллага хаалга
бүрийн ард чимээгүй үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд
гарц, шийдэл эрэлхийлж, олон нийт, шийдвэр гаргагчид хүргэх зорилгоор энэ ажлыг
хийж байгаа талаар аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос онцоллоо.
Тус аймгийн хэмжээнд гэр
бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил сүүлийн жилүүдэд өссөн гэж
аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ч.Оюун энэ үеэр мэдэгдлээ.