Булган аймагт баарнаас бусад газрын үйлчилгээг нээхээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ирэх сарын нэгнээс эхлэн диско баарнаас бусад газрын үйл ажиллагааг ердийн горимд шилжүүлэхээр аймгийн Засаг дарга шийдвэрлэжээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд аймгийн
хэмжээнд үйл ажиллагаа нь хаагдсан, цагийн хязгаарлалтад орсон диско баарнаас
бусад аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээний газрыг хэвийн ажиллуулах
юм байна. Ердийн горимд шилжин ажиллах газрууд коронавируст халдвараас
сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах журмыг хэрэгжүүлж, мэргэжлийн
байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгж,
байгууллагын удирдлагад даалгажээ.
Мөн
сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттайгаар
эхлүүлэхээр боллоо. Аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн бүх анги,
цэцэрлэгийн бэлтгэл болон ахлах бүлгийн танхимын сургалтыг 3 дугаар сарын 1,
цэцэрлэгийн дунд, бага бүлгийн сургалт, хүмүүжлийн ажлыг 3 дугаар сарын 2-ны
өдрөөс нээх юм байна.