Аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-11 12:57:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг руу орох гарах хөдөлгөөнийг өнөөдрөөс /2021.02.11/ хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд түр хаалаа.

Аймгийн Засаг даргын 2021 оны "Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай" А/119 дүгээр захирамжаар дээрх хугацаанд зөвшөөрөгдсөн салбарын үйл ажиллагаанаас бусад салбарын үйл ажиллагаа болон зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. 

Хязгаарлалтын дэглэм зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас санууллаа.

相关新闻