Нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдээ татан авч байна. Иргэд нийтийн тээврээр болон хувийн унаагаараа зорчин ирж байна Өнөөдөр Улаанбаатар хотоос Мөрөн чиглэлд хувийн машинтай зорчин ирсэн нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тус иргэнийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлаж, хамт ирсэн гэр бүлийн гишүүдийг тусгаарласан байна. Шинжилгээг Орхон аймгийн бүсийн оношилгооны төвд хүргүүлэх бөгөөд PCR шинжилгээний хариу маргааш гарна. Тус аймагт голомттой газраас олон иргэн ирж байгаа тул эрсдэлт цаг хугацаанд сонор сэрэмжтэй байж, төрийн байгууллагуудаас өгч буй зөвлөгөөг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.