ХӨВСГӨЛ: 19 төрийн албан хаагч тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-01 13:49:51

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 7 дугаар сарын 3-нд Төрийн албаны өдөр тохиодог.


Хөвсгөл аймагт энэ өдрийг угтаж төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо.



Энэ үеэр агентлаг, байгууллага, сумдын 19 төрийн албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, хариуцлагатай, ёс зүйтэй, иргэдэд үйлчлэх төрийн албаны үнэт зарчмыг мөрдөж ажиллахаа илэрхийллээ.


Мөн “Шинэтгэлээр түүчээлсэн төрийн алба” аяны үйл ажиллагааг дүгнэж, шилдэг байгууллагуудыг шалгаруулж шагнал гардууллаа.



Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гандэлгэр,  Монгол төрийн нэр хүндтэй албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нийт төрийн албан хаагчдад Төрийн албаны өдрийн мэнд хүргэж, шинээр томилогдож буй албан хаагч нарт хуулийг чанд сахиж төр, иргэний гүүр болон амжилттай ажиллахыг хүслээ.


Тус аймагт 207 байгууллагад 7359 төрийн албан хаагч 23 сум, нэг тосгон, 129 багийн 138 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэж байна.

 

相关新闻