ХӨВСГӨЛ: Тарваган тахлын хүний өвчлөл нэмэгдээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний улмаас Мөрөн, Цагаан-Уул сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд 2 хонож байна.
Өнөөдрийн 13.00 цагийн байдлаар тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол нэмэгдээгүй гэж Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Үдээс хойш тусгаарлалтад байгаа 42 иргэний шинжилгээний хариу гарна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд энэ сарын 3-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш батлагдсан тохиолдол 3 байна.
Нэгдүгээр хавьтлын 96 хүнийг тусгаарласнаас эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан, гэр бүл болон ойрын хавьтлын 55 иргэн байна.
Нэгдсэн эмнэлэгт 49, Цагаан-Уул суманд
16, гэрээр 15 хүн тусгаарлагдсан байна.