ХӨВСГӨЛ: Иргэд хадгалсан тарвагаа мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч устгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-09 15:57:10

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдсэнтэй холбогдуулан тарвага, бусад мэрэгчийг устгах ажлыг зохион байгуулж байна.


Мөрөн сумын иргэд өөрийн хүсэлтээр 20 гаруй тооны тарвагыг мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, орчны ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлээ.


Голомтот бүс нутгаас болон гарал үүсэл нь тодорхойгүй тээвэрлэгдэн ирсэн тарвагыг хадгалж, нөөцөлсөн иргэд тарвага болон тарваганы түүхий эд эрхтэн, арьс зэргийг Зооноз өвчин судлалын төвийн 7038-2420 утсанд хандан устгалд оруулахыг уриалж байна.


Тарвага хүлээлгэн өгсөн иргэнд хариуцлага, торгууль оногдуулахгүй бөгөөд мэдээллийн нууцыг чандлан хадгалах юм.

 

相关新闻