ХӨВСГӨЛ: Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах хөдөлгөөнийг хориглосон хугацааг 3 хоног сунгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 17-р хуралдаан болж Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах хөдөлгөөнийг хориглосон хугацааг 3 хоног сунгалаа.
Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол нэмэгдээгүй 44 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Мөн Мөрөн сумын зах, худалдаа үйлчилгээний төв, ресторан, баар, согтууруулах ундаагаар үйлчлэх, түүгээр үйлчлэхийг 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23.00 цаг хүртэл түр хязгаарлалаа.
Гарах хөдөлгөөнийг зөвхөн буяны ажилтай, албан
томилолттой, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай иргэдийн бичиг баримтыг шалгаж,
баталгаажуулсны үндсэн дээр зорчихыг зөвшөөрч байна.