Улаанбаатар хотоос ирж буй иргэдээс замд нь шинжилгээ авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2 дугаар сарын 9-ний өглөөнөөс эхлэн тус аймаг руу таван
автобус иргэдийг тээвэрлэн замдаа гарчээ. Үүнтэй холбоотойгоор Давсанбадрахын
постын хүчийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн байгууллагын ажилтан болоод шинжилгээ
авах цэгийн тоог нэмсэн байна. Ингэснээр нэг автобусыг нэг цаг 30 минутын
хугацаанд саатуулан бүх иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах юм.
Пост дээр ачаалал
үүсэхээс урьдчилан сэргийлж, автобуснууд нэг цагийн зайтай Улаанбаатараас хөдөлсөн
байна.
Улмаар улсын Онцгой
комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу 2 дугаар сарын 9-ний өдрөөр иргэдээ
татан авах ажил зогсож байгаа учир дахин энэ ажил хийгдэхгүй, тиймээс аймгийн
Онцгой комисс болоод Шуурхай штаб руу хандаж бүртгэл хийлгэх, хүсэлт ирүүлэх
шаардлагагүй гэдгийг анхааруулав.