Сүхбаатарынхан гавьяатынхаа тоог хоёроор нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-02-07 13:58:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг гавьяатынхаа тоог хоёроор нэмлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар морин хуурч, ардын авьяастан Л.Цэдэвсүрэн Монгол Усын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад багш Д.Сэнгэдорж Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолыг хүртэхээр болжээ.

Ард түмний гавьяат Л.Цэдэвсүрэн нь Дарьгангын алдарт сохор морин хуурч н.Сааралын ганц шавь бөгөөд морин хуурын дарьганга татлагыг төгс эзэмшсэн, хосгүй үнэт соёлын биет бус өвийн тээгч юм. Өдгөө аймгийнхаа олон олон хүүхэд багачуудад морин хуур хөгжмийг зааж, үндэсний урлагаа цаашлаад соёлын үнэт өвөө өвлүүлэх, хадгалан үлдээх ажлыг хийж буй нэгэн юм.  

Харин ахмад багш Д.Сэнгэдорж нь Сүхбаатар аймгийн боловсролын салбарын түүхийг 30 гаруй жил бичилцсэн нэгэн бөгөөд аймгийн Боловсролын газрын даргын ширээнээс өндөр насны тэтгэвэртээ гарсан юм. 


相关新闻