Энэ долоо хоногийн дундуур бага зэрэг сэрүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймагт энэ долоо хоногийн дундуур хүйтэрнэ. 6 сарын 8-12-нд сэрүүсч, агаарын температур 16 - 21 градус орчим байна. Сэрүүсэх эдгээр өдрүүдэд бороо орж салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 - 18 м\сек хүрнэ.
Энэ 6-р сард Булган аймагт ихэнх хугацаанд 14-19 градус дулаан, 35- 62 мм бороо орх төлөвтэй байгаа нь ОЖД-аас бага зэрэг ахиу хур тунадастай сар болохыг илтгэж байна. Нэгдүгээр 10 хоногт бага зэрэг, хоёр гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бороотой, сарын дундуур сэрүүсч 15-20 градус дулаан байна гэсэн мэдээллийг Булган аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
П.Батням