Явган аялал зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Цагдаагийн газраас явган аялал зохион байгууллаа. Аяллыг Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "Хөдөлгөөн - эрүүл мэнд” сэдэв дор болсон юм.
Явган аялалд Булган аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Прокурор, Тахарын алба, Шүүхийн шинжилгээний албууд оролцож “Ур чадвар”, “Хөгжөөнт буухиа” тэмцээнүүдийг зохион байгуулжээ. Ур чадварын тэмцээнд Тахарын алба тэргүүн байр, Прокурорын газар дэд байр, "Хөгжөөнт буухиа" тэмцээнд Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг тэргүүн байр, Тахарын алба дэд байрыг тус тус эзэлж амжилтаараа тэргүүлэв.
П.Батням