Булган аймгийн мал сүрэг 245,8 мянган толгойгоор буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-17 22:54:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн мал сүрэг өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор өмнөх жилээс 245,8 мянган толгойгоор буурсан дүн гарчээ.

Нийтдээ 3 сая 395,8 мянган толгой мал тоолуулснаас тэмээ 1,4, адуу 255,1, үхэр 269,7 мянга, хонь 1,7, ямаа 1,1 сая толгой байна. Өнгөрсөн онд хонь 8,2,  адуу 6,2, ямаа 5,0, үхэр 4,5 хувиар тоо толгой нь багасжээ. Зуншлага оройтсон, өвс тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мал, мах бэлтгэл нэмэгдснээс шалтгаалсан гэж аймгийн статистикийн хэлтэс дүгнэжээ.

            Өнгөрсөн онд малын хорогдол их гарч, жилийн эцсийн байдлаар 171.9 мянган толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 145.8 мянгаар буюу 8.1 дахин өссөн нь малын тоо толгой буурахад нөлөөлсөн байх талтай байна.

相关新闻