Ч.Даваабаяр сонгуульд нэр дэвших эрхээсээ татгалзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБаялаг Бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр эмэгтэйчүүдийн квотыг дэмжих зорилгоор УИХ-ын ээлжит сонгуулийн 20-р тойрогт нэр дэвших эрхээсээ татгалзжээ.
Түүнчлэн ямар нэг нам, эвслээс баялаг бүтээгчдийнхээ нэрийг барьж нэр дэвшиж сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор зарласны зэрэгцээ намын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр татгалзсан байна.
Тэрбээр Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбоог үүсгэн байгуулсан ба өнөөдөр 100.000 гаруй гишүүд, дэмжигчидтэй 21 аймаг 9 дүүрэг 330 суманд салбар нэгжтэй үндэсний хэмжээний томоохон ТББ болжээ. Иймд тэрбээр 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцож буй нам,эвслүүдээс аль нь баялаг бүтээгчдийг дэмжиж, ЖДҮ-ийг хөгжүүлж, уул уурхайн бус салбарыг хөгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө түлхүү тусгана, тэрхүү улстөрийн хүчнийг дэмжин ажиллана гэдгээ мэдэгджээ.
Б.Туул