Зам тээврийн ослоор амиа алдсан хүний тоо буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт зам тээврийн ослоор амиа алдсан хүний тоо өнгөрсөн онд өмнөх жилээс гурав дахин буурчээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар “Яараад яах вэ дээ”, “Жолоочид тусалъя” аян зохион
байгуулан, замны хөдөлгөөний аюулгүй байдлын хяналт шалгалтыг тогтмол хийсний
үр дүн гэж замын цагдаагийн албаныхан дүгнэж байна.
-Манай аймгийн нутаг дэвсгэрээр хот
хоорондын гурван гол зам дайран өнгөрдөг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал
их байдаг. 2019 онд зам тээврийн ослоор 22 хүний амь нас хохирсон. Харин
өнгөрсөн жил бидний зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар зохион
байгуулсан ажлын үр дүнд хэрэг, зөрчил өмнөхөөс буурч, хүний амь хохирсон
долоон хэрэг бүртгэгдсэн. Энэ он гарсаар зам тээврийн ямар нэгэн осол гараагүй
тайван байна гэж аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга
Б.Өнөрбат ярилаа.
“Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын
зэрэгт шилжин ажиллах байгаа нөхцөлд жолооч нар тогтоосон журмыг мөрдөж, зохих
зөвшөөрөл авах, шинжилгээ хийлгэх, баталгаатай замаар зорчихыг замын цагдаагийн
албанаас анхааруулж байна.