Баян-Агт суманд газар хөдөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн
Баян-Агт сумын 4 дүгээр багийн “Цагаан гол” гэдэг газар энэ сарын 13-ны 08.11
цагт газар хөдөллөө гэж тус аймаг дахь ШУА-ийн Одон орон геофизикийн
хүрээлэнгийн харьяа газар хөдлөлтийг бүртгэх Булган станцаас мэдээллээ.
Тус сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт
болсон байна. Тухайн үед иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол
учраагүй гэж Баян-Агт сумын Засаг дарга Л.Эрдэнэбилэг мэдэгдлээ.