ИТХ-д эмэгтэйчүүдийн бүлэг байгуулахыг зөвшөөрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ энэ удаагийн эрхийн хугацаанд баримтлах дэгийг батлахдаа эмэгтэйчүүдийн сонирхлын бүлэг байгуулж болохыг зөвшөөрлөө.
Аймгийн ИТХ-ын хуралдаанд төлөөлөгч нар хэлэлцэж байгаа
асуудалтай холбоотой болон ажил үүрэг, мэргэжил, туршлагаас хамаарч сонирхлын
болон эмэгтэйчүүдийн бүлэг байгуулж болно гэж аймгийн ИТХ-ын хуралдааны дэгд
тусгажээ. Өмнө нь ийм зохицуулалт байхгүй байсан юм.
-
Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулиар зургаа буюу нийт төлөөлөгчийн 16,6
хувь нь эмэгтэйчүүд сонгогдсон. Эмэгтэйчүүдийн лобби бүлэг байгуулж болох тухай
бидний дэвшүүлсэн саналыг төлөөлөгчид бүрэн дэмжлээ гэж аймгийн ИТХ-ын
төлөөлөгч Д.Оюунбилэг хэллээ. Тус аймгийн ИТХ-ын анхдугаар сонгуульд хоёр,
зургаа дахь удаагийн сонгуульд 10 эмэгтэй төлөөлөгч сонгогдож байжээ. Бусад
сонгуулиар 5-6 эмэгтэй төлөөлөгч ИТХ-ын бүрэлдэхүүнд орж байсан юм.