Зарим ААНБ-ын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хуралдаж, зарим ААНБ-ын үйл
ажиллагааг хэвийн горимд шилжүүллээ. Тодруулбал, баар караоке, сүм хийд, цахим
тоглоом, сургалтын төв, спорт клубээс бусад худалдаа үйлчилгээний газруудын үйл
ажиллагааг 12 дугаар сарын 8-ны 08.00 цагаас эхлэн хэвийн ажиллуулахаар болов.
Төрийн бүх байгууллага хэвийн горимоор ажиллаж, байгууллага доторх хурал цуглаанаа хийхийг зөвшөөрлөө.
Харин архи согтууруулах
ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхгүй байх шийдвэрийг хэвээр үлдээж, нийслэл,
аймаг, сум хоорондын авто замыг нээхгүй гэдгийг мэдэгдлээ.