Булган аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтыг эрчимжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-19 12:38:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Орхон аймагт “Ковид-19” халдварын тохиолдол гарсан учир тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа.

Хөрш зэргэлдээ Орхон аймагт “Ковид-19” цар тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, баталгаажсан тул Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хавсралтад зааснаас бусад тээврийн хэрэгслийг орон нутагт нэвтрүүлэхгүй байх, шаардлагатай газар хяналтын цэг нэмж байгуулан, үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Цэргийн штаб, Цагдаагийн газар, Бугат, Сэлэнгэ, Хангал, Орхон, Булган сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.

相关新闻