Өнөөдрөөс хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр Баянхонгор аймгийн хангайн уулархаг нутгийн ихэнх хэсэг, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгийн зарим газраар цас орж байна. Тэгвэл үргэлжлэн энэ сарын 19-нд Хангайн уулархаг нутгийн зарим газраар цас орохыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
17-ноос бага зэрэг хүйтэрч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байх төлөвтэй байна. Мөн говийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байх аж.