Хяналтын 89 цэг ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу гамшгаас хамгаалах "Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд төвлөрсөн суурин газрууд руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхэлсэн хязгаарлалт 11 дүгээр сарын 17-ны 06:00 хүртэл үргэлжилнэ.
Аймгийн хэмжээнд 89 хяналтын цэгт мэргэжлийн байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, холбогдох байгууллагаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг хэрэгжүүлж, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахыг албаныхан сануулав.