Хөрөнгө санхүүгээс шалтгаалан аюулгүйн нөөцийг дутуу бүрдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хөрөнгө, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан аймаг, сумын аюулгүйн өвс, тэжээлийн нөөцийг тогтоосон тоо хэмжээнд хүргэж, бүрэн бэлтгэх боломжгүй болоод байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж
ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний
тухай” 2020 оны 19 дугаар тогтоолд зааснаар өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд
аймаг 770 тонн өвс, 150 тонн тэжээл, сум бүр 100 тонн өвс, 40 тонн тэжээл
бэлтгэж нөөцлөх даалгавартай юм. Одоогоор аймаг 175 тонн өвс, сумд 1.3 мянган
тонн өвс, 227
тонн тэжээл бэлтгэсэн бөгөөд аймаг, сумын аюулгүйн
нөөцийн өвсний 53,0, тэжээлийн 17.7 хувийг нөөцөлсөн мэдээтэй байна. Тус
аймгийн хэмжээгээр нийтдээ 224.0 сая төгрөг зарцуулан аймаг, сумын аюулгүйн
нөөцийн өвс, тэжээл бэлтгэжээ.
Малчдын хүчээр 94.0 мянган тонн байгалийн хадлан, 486 тонн
сүрэл, 6.5 мянган тонн ногоон тэжээл,
2.6 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 2.8 мянган тонн гар тэжээл, 414 тонн дарш
ногооны хаягдал, 9.5 мянган тонн давс, хужир, шүү бэлтгэж, ирэх өвөл, хаварыг
өнтэй давахад шаардлагатай өвс, тэжээлийн 73.7 хувийг бэлтгээд байна.