Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан ирэх сарын 3-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг ирэх сарын 03-нд хуралдуулж, сонгуулийн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийг батлахаар шийдвэрлэлээ.
Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит II хуралдаанаар аймгийн ИТХ-ын дэгийн тухай, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020-2024 онд баримтлан ажиллах чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024
оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай асуудал хэлэлцэнэ. Мөн төсвийн
Ерөнхийлөн захирагчийн 2021 оны төсөв, аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөөг
батлах юм.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид бодлогын
баримт бичиг боловсруулах ажлын хэсгийг аймгийн удирдлага, сум, хэлтэс,
агентлагийн дарга, ИТХ-ын төлөөлөгч, намын болон төрийн бус байгууллагын
төлөөллийг оролцуулан байгууллаа гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын
албанаас мэдээллээ.