Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ажлаа хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-09 12:18:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргаар томилогдсон Б.Ариун-Эрдэнэ, аймгийн Засаг дарга З.Батзоригоос тамгаа гардаж авлаа.

Булган нутгийн хөгжлийн төлөө зүтгэж, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын залгамж чанарыг хадгалан төрийн албаны чадавхыг сайжруулахын төлөө хичээж ажиллах болно гэж аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хэллээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаас түүнийг аймгийн Засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайдад санал болгоод байсан юм. Орон нутгийн ээлжит 2020 оны сонгуулиар АН аймгийн ИТХ-д ялалт байгуулж, АН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ аймгийн Засаг даргаар ажиллахаар боллоо.

相关新闻