Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-02 14:19:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт үндэсний бөхийн өсвөр үеийн 2020 оны улсын аварга шалгаруулах 57 дахь удаагийн шигшээ барилдаан болж, 90 шахам бөх зодоглолоо.

            Өсвөрийн бөхчүүдийн 16 насны ангилалд Баянхонгор аймгийн О.Тамир түрүүлж, Булган, Дорнод аймгийн Б.Бэх-Очир, А.Арман, 17 насныхнаас нийслэлийн Хан-Уул дүүргийн С.Занданхүү аваргалж, Баянзүрх дүүргийн Н.Амгаланбаатар, Завхан аймгийн Н.Батбөх, 18 насны бөхчүүдээс Увс аймгийн Г.Баянмөнх түрүүлж, Булган аймгийн Ц.Мөнхбаяр, Сүхбаатар дүүргийн Б.Шатар нар эхний байруудад шалгарлаа. Багийн дүнгээр Увс, Булган аймаг, Хан-Уул дүүргийн бөхчүүд эхний гурван байрт орлоо. 

Тус аймгаас өсвөр бөхчүүдийн улсын аваргаар Улсын заан Н.Түвшинбаяр, начин Ц.Даваажав, аймгийн арслан Д.Ганхуяг, Б.Ариун-Эрдэнэ, аймгийн заан Ц.Дагвадаш нарын бөхчүүд шалгарч байсан түүхтэй юм.

相关新闻