Булган аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнийг томилуулахаар санал болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнийг томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгохоор шийдвэрлэлээ.
Аймгийн
ИТХ-ын АН-ын бүлгээс түүний нэрийг дэвшүүлсэн бөгөөд аймгийн ИТХ дахь МАН бүлэг
саналыг дэмжиж, өөр хүнийг нэр дэвшүүлээгүй байна. Аймгийн Засаг даргаар
томилуулахаар санал болгосон Б.Ариун-Эрдэнэ аймгийн АН-ын даргаар 2017 оноос
хойш ажиллаж байгаа юм.