Сэлэнгэ суманд нэмэлт санал хураалтаар АН ялалт байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-25 23:27:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын 5-р багт орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт боллоо. Орон нутгийн ээлжит сонгуулиар санал нь тэнцсэн хоёр нэр дэвшигчээс АН-аас нэр дэвшсэн Ш.Хүрэлбаатар өрсөлдөгчөөсөө илүү санал авч ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох болжээ. Ингэснээр тус суманд АН ялалтаа баталгаажуулж, сумын ИТХ-ын 21 мандатаас 13 суудал авсан байна.

            Орон нутгийн сонгуулиар тус хэсэгт нэмэлт санал хураалтаар 265 сонгогч санал өгөхөөс 77 буюу 29,6 хувь нь сонгуульд оролцлоо гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

相关新闻