Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийн урьдчилсан дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-21 21:31:37

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн мал аж ахуйн 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн урьдчилсан дүнг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн албанаас танилцууллаа.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын “Заавар шинэчлэн батлах тухай” 2016 оны А/71 дугаар тушаалаар батлагдсан “Мал өвөлжилтийн бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу сумдын мал өвөлжилтийн бэлтгэл ажпыг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд 69.7 хувиар хангаад байна. Малчдын өвс, тэжээл бэлтгэл 63.2, аймгийн аюулгүйн нөөц 11.4, сумын аюулгүйн нөөц 41.6, худгийн бэлэн байдал 91.5, малын усан хангамж 93,1, малчин өрхийн хашаа, бууцны хангамж 97.1‚ малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 90.2 хувьтай байна.

相关新闻