Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-20 08:17:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэж, автомашингүй өдөр болгоно. Аймгийн Засаг дарга иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагын ажиллагсдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн алхалтын өдрийг энэ сарын 21-ний 09.00-18.00 цагийн хооронд тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Энэ өдөр аймгийн хэмжээнд автомашинаар зорчихгүй байх ажил зохион байгуулахыг Цагдаагийн газар, сумын Засаг дарга нарт даалгажээ.

相关新闻